2013-05-22
“Бид мөхөлд хүргэж буй тамхиндаа амь амьдралаасаа илүү хайртай”

“Бид мөхөлд хүргэж буй тамхиндаа амь амьдралаасаа илүү хайртай”
-Яагаад тамхинаас нүүр буруулах ёстой гэж?-

“Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш” гэдэг үг бий. Хэлэхгүй, мэдээлэл хүргэхгүй л бол “болно доо, яавал гэж” хэлээд хээв нэг алхдаг нь бидний зан.

Донжтой харагдуулдаг, сэтгэл тавгүй үед сэргээчихдэг, бүүр цаашлаад жин хаяхад айхтар сайн “туслагч” болдог гэх, халаасан дахь тамхи маань чимээгүйхнээр биднийг “идэж” байгааг мэддэг хэрнээ түүнд дэндүү их “хайртай” учраас үргэлж “өмөөрдөг”.

Яагаад бид тамхинд найр тавьж болохгүй вэ?

Тэр бидэнд ахархан хугацаанд юуг өгдөг гээч.

-Нүд ам, хоолой, салстыг цочроож хорсгоно
-Амнаас тамхины үнэр үнэртэнэ
-Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ
-Шүд, хуруу, гар шарлана
-Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
-Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна
-Амьсгал өнгөц болно
-Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ
-Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ

Харин даамжирсан тохиолдолд,
Хорт хавдар. Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Тамхичин хүнд,

-Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их
-Хамрын хорт хавдар 2 дахин их
-Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар 6-27 дахин их
-Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их
-Залгиурын хорт хавдар 810 дахин их
-Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их
-Ходоодны хорт хавдар 23 дахин их
-Бөөрний хорт хавдар 5 дахин их
-Давсагны хорт хавдар 3 дахин их
-Шодойны хорт хавдар 23 дахин их
-Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их
-Шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их
-Хошногоны амсрын хорт хавдар 56 дахин их тохиолддог нь нотлогдоод байна.

Шүд цооролт. Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11.5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.

Нүд. Нүдний өвчинд тамхичид 40 хувь илүүтэй өртдөг. Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.

Сонсголын эрхтэн.
Дотор чихэнд чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг. Мөн тамхичид нь дунд чихний үрэвслээр гурав дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.

Амтлах эрхтэн.
Тамхичин хүний амтлах мэдрэхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн ялгадаггүй.

Үнэрлэх эрхтэн.
Тамхичин хүний үнэрэх мэдрэхүй буурсан байдаг. Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэддэггүй.

Арьс болон түүний дайвар.
Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанараа алдсан байдаг. Үрчлээ үүсч, наснаасаа эрт өтөлдөг. Түүнчлэн үсний өнгө нь алдагдаж, унана бас халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.

Уушгины архаг бөглөрөлт өвчнүүд.
Энэ өвчнүүдийн 90 хувь нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Бронхитын ¾ нь тамхи татсаны улмаас үүсдэг байна.

Уушги тэлэгдэх өвчин. Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг.

Астма буюу амьсгал давчдах өвчин. Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжийг нь бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчдах өвчнийг үүсгэдэг.

Зүрх судасны систем.
Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг. Судасны хөндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжийн дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд гурав дахин илүү өөх тос хуримтлагддаг.

Зүрх. Тамхи татмагц зүрхний цохилт олширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт энгийн хүнийхээс /12000-15000 цохилтоор/ их байдаг.

Хоол боловсруулах эрхтэн систем. Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний үй ажиллагаа алдагдсан байдаг. Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлж шарх үүсгэдэг.

Нөхөн үржихүйн эрхтэн. Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Мөн бэлгийн сулралд оруулдаг. Харин бүсгүйчүүдэд ямар эрсдэлийг авчрах вэ?

-Тамхи сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна
-Цэвэрших процессыг хоёр жилээр урагшлуулдаг
-Жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
-Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдно
-Жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
-Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
-Хөхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.

Энэ олон өвчний талаар толгойгоо эргэтэл уншаад жаахан ч атугай тамхинаас жигших сэдэл төрсөн бол танд “баярлалаа” гэж хэлье. Та тамхийг хаявал тамхи ч таныг үүрд орхих болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax