![]() |
АНУ-ын зүүн-өмнөд хэсгийн Алабама мужид үл танигдах өвчний улмаас долоон хүн эмнэлэгт хүргэгдсний хоёр нь нас баржээ. Энэ тухай өнөөдөр америкийн Эн-Би-Си телевизийн суваг уламжилжээ.
Эхний тохиолдын тухай өнгөрсөн долоо хоногт сүүлийн өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн тэр үед мэдэгдсэн. Эмч нар өвчний шинжүүдийн дунд халуурах, ханиалгах болон амьсгалах хүндрэлтэй буйг онцолж байна. Тэгсэн хэрнээ эмч нар одоогоор уг өвчнийг оношилж чадахгүй байгаа аж. Эмч нар нэг өвчтөнөөс “гахайн ханиадны вирус” илрүүлсэн бөгөөд уг өвчний шинж тэмдэг эл вирусээс үүдэлтэй эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, өвчтөнүүдээс янз бүрийн шинжилгээ авсан бөгөөд тэдгээрийг цаашид судлахын тулд Эмгэг судлал, хяналтын урьдчилсан төв рүү илгээжээ гэж

